Нэргүй шүлэг

Зовлонгийн дунд Эзэн намайг харж

Зүрхийг минь амар тайван болгосон

Замбуулинд надтай учирсан хэцүү  бүхэнд

Зориг өгөн Тэр намайг хөтөлсөн

Бартаат зам зөндөө л байсан
Булиглах зүрх минь Таныг л хайсан
Тэр болгоныг надаас Та аваагүй
Тэсвэрлэн гарах зоргийг өгсөн
Хатуу бүхнээр би хурцлагдаж
Хайр юугаар тань босон зогссон
Надтай хамт байгаа Бурхантайгаа би
Нарт орчлонд юуг ч туулна
Гүн харанхуй намайг нөмрөхөд
Гайхамшигт хайран дунд би хорогддог
Амьсгал давчдам айдас дунд ч
Амар амгалан Танаас л ирдэг
……………………………………………….
Ган гачигтай цагт ус хүсэхийн адил
Гунигт сэтгэл минь Эзэнийг л хүсэн хүлээнэ
Бороо шивэрч цангаа тайлахын адил
Борхон зүрхийг минь Эзэн тайтгаруулна
Аадар бороо асгарахын цагт
Алтан нарыг хүн бүхэн хүсдэг шиг
Аюумшигт зовлон амьдралд минь ирэхэд
Амласан амар тайвныг Эзэнээс би гуйдаг
Нүдэнд минь харагдахгүй тэр ивээлийг
Нигүүслээр авна гэдэгт итгэж байна
Надад мэдрэгдэхгүй байгаа тэр энэрлийг
Нэг л өдөр магтна гэдэгт итгэж байна
Цаг хугацаа өнгөрөхөд
Зөвхөн Эзэнийг л би хүлээнэ
Зүрх сэтгэл минь зовон шаналсан ч
Зөвхөн Эзэний ивээлийг л хайна

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)